Машин жолоодож яваад жалга руу унаж, амиа алджээ

Х.Есү
1 цаг 28 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 11-р сарын 24-ний өдрийн 22 цагийн орчимд “Төв аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жалга руу унаж, жолооч нь амь хохирсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Тухайн дуудлагын дагуу шалгахад жолооч нь хьюндай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад жалга руу унаж, амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та бүхэн хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын нөхцөл, цаг агаарын онцлогт хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна