Украины төлөөлөгчид Энхийн төлөвлөгөөнөөс өөрт ашиггүй ихэнх заалтыг өөрчилж чадсан гэв

Zuv.mn
1 цаг 20 минутын өмнө

АНУ, Украины төлөөлөгчид Женевт хотноо Вашингтоноос Киевт санал болгосон 28 зүйлт энхийн төлөвлөгөөг хэлэлцлээ. Уг хэлэлцээрийн үр дүнд өөрийн талд ашиггүй байсан ихэнх зүйл заалтыг өөрчилж, харилцан тохиолцож чадсан талаар Укрианы төлөөлөгч нар мэдэгдсэн байна.

Тэдний хэлснээр, Киевийн байнгын армийн бие бүрэлдэхүүн, Запорожье дахь атомын цахилгаан станцын хяналтын асуудал, хоригдол солилцооны форматын талаарх заалтуудыг тохиромжтой болгож өөрчилсөн гэнэ.

АНУ өөрсдийнх нь бэлтгэсэн төлөвлөгөөг өөрчлөх асуудлаар Украинтай ОХУ-ын оролцоогүй хэлэлцээр хийж байгаад гайхах хүн цөөнгүй гарсан. Тэгвэл АНУ-ын ТНБД Марко Рубио энэ талаар “Москвагийн тэргүүлэх чиглэлүүдийг бид мэдэж байгаа учраас Оросын тал энэ уулзалт хэлэлцээрт оролцоогүй” гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна