Электрон тамхины тухайд дэлхий нийтэд шинэ бүтээгдэхүүн ч гэсэн улс орнууд аль хэдийнээ янз бүрийн байдлаар хуулийн хязгаарлалт, зохицуулалтуудыг хийгээд эхэлсэн.
Дэлхий дээр 20 улс электрон тамхины амт, үнэрийг хорьсон бол 46 улс энэ төрлийн бүтээгдэхүүнийг бүрэн хорьсон.
Нийт 82 улс ямар нэгэн байдлаар зохицуулж байгаа бол Монгол Улс ямар ч зохицуулалтгүй орнуудын тоонд ороод явж буй. Энэ дунд 46 улс бүрэн хориглосныг бид анхаарахгүй өнгөрч болохгүй юм.
Тэгвэл өнөөдөр Тамхины хяналтын тухай хуультай холбоотойгоор эмч, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр "Уушигны хавдраар өвчилсөн хүмүүсийн 60-70 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Хятадад электрон тамхийг хориглосон. Энэ жишгийг дагаж Монголд хориглохгүй бол хүүхдүүд хордож байна
Өсвөр насны хүүхдүүд электрон тамхи татаад байгааг ээж аавууд нь мэдэхгүй явсаар эрүүл мэндийн асуудалд орж байна. Инфлүүзерүүд электрон болон утаат тамхийг сурталчилж байгааг анхаарах нь зүйтэй.
Электрон тамхийг өндөр хөгжилтэй орнуудад хориглосон. Бусад орнуудад зохицуулалттай явж байгаа ч манайд алга.
Электрон тамхи буюу вэп нь тамхинаас гаргадаг хэрэгсэл биш, эсрэгээрээ утаат тамхинд ороход долоо дахин цаашлаад сэтгэцэд нөлөөлөх бодисонд донтоход хоёр дахин их нөлөө үзүүлдэг.
Мөн вэпийг татаж байгаа хүмүүс 30 хувийг нь уушиг руугаа оруулаад 70 хувийг агаарт цацдаг. Утаат тамхи болон вэп яг адилхан агаарыг бохирдуулдаг. Тамхины хууль нийгмийн захиалга" гэдгийг онцоллоо.ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна