Өнөөдөр /2025.11.24/ НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав өөрт болон хүүхдүүддээ тохиолдсон гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийлэлд олон жил өртсөн талаараа олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн байгаа. Үүний дараа ч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй юм шиг олон нийтэд худал мэдээлэл тарааж, гүтгэж доромжилж байгаад харамсаж байна. Бид 17 настайгаасаа хойш дөрвөн сайхан хүүхэд хоёр ачтай болсон байна. Б.Эрдэнэсүх нь улстөрийн нөлөөгөө ашиглаж хүчирхийллийн хэргээ замхруулах, нуун дарагдуулах гэж оролдож байна. 2024 онд миний хамрыг хугалж байсан. Яагаад гэхээр сонгуулийн үеэр утааны эсрэг контент бэлтгэж байх явцдаа өөрөө сэтгэлд хүртлээ ярьж чадсангүй хэмээн намайг зодож, миний хамрыг хугалсан. Том хүүтэйгээ гэмтлийн эмнэлэг орох гэсэн боловч сонгуульд нь сөргөөр нөлөөлнө гээд би гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж чадаагүй.
Харин Б.Эрдэнэсүх нь өөрөө хамаарал бүхий хүнээрээ дамжуулаад 2024 онд "Гурван гал" эмнэлэгт намайг хамар ясны хугаралын эмчилгээнд оруулсан байдаг.
Үүнийг нь би цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгтөл дүгнэлт нь хөнгөн зэргийн гэмтэл гэж гарсан байдаг.Надад үргэлж намайг чи хэн ч биш! Чамайг C.Эрдэнийн эхнэр шиг болгоно, нүүрийг чинь шалзална, түлнэ, хүчил цацна, нүдийг чинь ухаж ална гэж хэлдэг. Миний ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хотын дарга байгаа гэж ярьдаг. Энэ мэтчилэн улстөрийн нөлөө бүхий хүмүүсийн нэрсийг дурьдан намайг айлган сүрдүүлж байдаг. Үүнтэй холбоотойгоор миний гэмтлийг хөнгөн гэж гаргасан байх. Надаас өөр хэн нэгний хамар хугарсан байсан бол хүнд зэрэгтэй гарах байсан гэж бодож байна.
2012 онд цагдаагийн байгууллагад удаа дараа өмнө нь хүсэлт гаргаж л байсан. Тухайн үед миний үсийг хяргах, эцэг эх, хоёр дүүг маань дарамталж, аавын маань шүдийг хуга цохиж байсан. Түүний хүчирхийлэл ингээд зогсоогүй, намайг хээр хөдөө 2-3 хоног нүцгэн шалдан байлгаж зодож байсан. Энэ бүрийг шалгаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан боловч цагдаагаас буцааж байсан.
Үүнээс хойш хүчирхийлэл нь улам даамжирсан. Хамгийн сүүлд 10 давхрын тагтнаас намайг шидэхийг завдсан. Би өчнөөн амь гуйж байх хооронд азаар манай үүдийг хүн нүдэж тэр явдлыг таслан зогсоосон.
Намайг тавилгатай байраа зарсан гэх асуудал сошиал орчинд явж байна. Гуравдагч этгээдтэйгээ хамтран миний үр хүүхдүүдийг маань хөөж гарган, цоожоо сольсон байдаг. Ингээд хоёр том хүүтэйгээ ярилцсаны үндсэн дээр та Монголд байвал аюултай, Солонгост дүү дээрээ очсон нь дээр хэмээн зөвлөлдөөд би явсан. Үндсэндээ зугтаж явсан шүү дээ.
Мөн Б.Эрдэнэсүх миний том хүүг цагдаад хүртэл өгсөн байдаг. Араатан хүртэл үр хүүхдээ өмгөөлөх атал гэр өөрийнхөө компанидаа хүүгээ ажиллуулчихаад хулгай хийсэн хэмээн цагдаад өгсөн. Гэр бүлийн чатанд хүртэл том хүүдээ чамд 4-8 жил хорих ял төвлөлөсөн. Та нар овгоо солиорой гэж заналхийлсэн. Түүний хувьд хогийн гэр бүл бол миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл маань юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна