“Сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах” хувилбарыг авч үзэх саналыг хүргүүлжээ

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт XII.15-д оргил үедээ хүрнэ-

Эрүүл мэндийн яам томуу, томуу төст өвчний цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн хураангуйг хүргэе.

-Улаанбаатар болон тархалт өндөр байгаа аймгуудад эрсдлийн үнэлгээ хийхэд томуу, томуу төст өвчний дэгдэлт 12 сарын 15-нд оргил үедээ хүрэх тооцоо гарчээ. Дэгдэлтийн оргил үед томуу, томуу төст өвчний шалтгаанаар хоногтоо 10-42 мянган хүн абмулаторт үзүүлж, 1,000 хүн хэвтэнэ гэсэн тооцоо гарсан байна.

-ЭМЯ эрсдлийн үнэлгээндээ тулгуурлан “Сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах”, “Цахим хэлбэрт шилжүүлэх” хувилбарыг авч үзэх  саналыг Боловсролын яаманд хүргүүлсэн байна.

-Энэ жил томуу, томуу төст өвчний 300,000 тун вакцин бэлдсэн. ДЭМБ вакцинжуулалтыг 95 хувьд хүргэвэл үр дүнтэй гэж үздэг. Бид 99 хувь вакцинжуулсан.

-Нэгдсэн эмнэлгийнх нь орны ачаалал хэтэрсэн Баянзүрх, СХД-ийн иргэдийг ХӨСҮТ, Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг бусад эмнэлгүүдэд хуваарилах арга хэмжээ авсан. Өнөөдрөөс БЗД, СХД-ийн эмнэлгүүд дээр ачаалал буурч байна.

-Өчигдөр 1100 орны нөөц байсан ч бид 1200 гаруйгаар нэмэгдүүлсэн. Орны ачаалал илүү байсан Баянзүрх, СХД-ийн иргэдийг ХӨСҮТ, Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг бусад эмнэлгүүдэд хуваарилах арга хэмжээ авсан. Өнөөдрөөс БЗД, СХД-ийн эмнэлгүүд дээр ачаалал буурч байгаа. Цаашдаа хаана, хэдэн ор нэмэлтээр дэлгэх вэ гэдэг зохицуулалтыг хийнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна