Л.Мөнхтүшиг: Энэ сард Сөүл, Истанбул, Алматы хотруу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

С.Гандэлгэр
23 цаг 53 минутын өмнө

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг УОК-ын 11:00 цагийн хэвлэлийн хурлын үеэр энэ сард үйлдэх тусгай үүргийн нийслэгийн талаар мэдээлэл өглөө.

  • Солонгосын Сөүл -  02.19-нд 250 хүн
  • Туркийн Истанбул - 02.24-нд 250 хүн Өнгөрсөн 9-р сараас хойш нислэг хийгдээгүй учраас хийж байгаа. Ихэвчлэн Туркээс хүн авж явч байгаа. Цөөн тооны Европоос ирсэн иргэд байгаа. 
  • Солонгосын Сөүл - 02.26-нд 250 хүн 
  • Казакстаны Алматы - 02.27-нд 90 хүн авчрах буюу нийт дөрвөн тусгай үүргийн нислэг үйлдэх юм.

02.27-нд Алматы хотруу үйлдэх тусгай үүргийн нислэгийн хувьд Хөлбөмбөг болон Жудогийн шигшээ багийн тамирчдыг тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл сургуулилт хийх боломж олгох үүднээс хийгдэж байгаа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна