Эрэгтэй хүн хайртай бүсгүйгээ хэр их үнсэнэ, төдий чинээ орлого нь нэмэгддэг байна

Өчигдөр 12 цаг 55 минут

Хайртай бүсгүйгээ байнга үнсдэг хүмүүсийн орлого үнсэх дургүй залуучуудаас их байдаг аж. АНУ-ын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа санаанд оромгүй үр дүн харуулжээ. Уг судалгаанд байнгын үнсэлт эрчүүдийн санхүүгийн орлогод эерэгээр нөлөөлж байгааг тогтоосон байна. 

Эрчүүдийн зарим нэг төлөөлөл үнсэлт гэдгийг эрчүүдийн сул дорой байдал хэмээн үзэх бөгөөд хайртай бүсгүйгээ байнга үнсэхээс ичдэг гэжээ. Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэг залуучуудыг үнсэх даалгавар өгөхөд итгэмээргүй үр дүн гарсан байна. Залуучууд хайртай бүсгүйгээ хэр их үнсэнэ, төдий чинээ санхүүгийн орлого нь нэмэгдэж байжээ. Үнсэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой хэдэн арван эрчүүдээс санал асуулга авахад, хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн цалин тогтмол нэмэгдсэн түүхтэй байв.

Тиймээс хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75 хувь нь өндөр орлогоороо гайхуулж чаддаг аж. Иймд эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйчүүдээ үнсэлтээр мялааж байхыг зөвлөж байна. Тэдний хэлснээр, энгийн энхрийлэл нь сэтгэл санааг сэргээж, эрүүл, тэнцвэртэй харилцаа бий болгоход нөлөөлдөг ажээ. Мөн санхүүгийн өсөлтөд нөлөөлж байгааг бодож үзэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.47
    Өчигдөр

    Өвгөцүүл муу хөгшнөө байнга үнсээд байвал яадаг болоо Эрхбиш тэтгэвэр нь нэмэгдэх байгаа

    Хариулах