Ц.Ганзориг: Энэ сарын 23-наас иргэд энгийн амьдралд шилжинэ

8 цаг 47 минутын өмнө

Засгийн газар болон ЭМЯ хамтран коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Энэ сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжих гэж байна. Иймд иргэдээс гурван дүрмийг шаардана. Энэ нь зай барих, гараа ариутгах, амны хаалт зүүх. ААН, төр илүү үүрэг хүлээнэ. Эдийн засгаа суллаж чөлөөлж байгаа учраас үзвэр үйлчилгээ, үйлдвэрийн газруудыг нээнэ. Өнөөдөр 14:00 цагаас УОК хуралдана. 

Хуралдаанаар гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцээд дагаж, мөрдөх түр журмыг тодорхой танилцуулна. Энэ журам нь олон нийтэд гэхээсээ илүү ААН-үүдэд гарын авлага болно. 

ААН-үүдийн үйл ажиллагааг нээхийг УОК-ын дарга 16:00 цагийн орчимд олон нийтэд танилцуулна. Үүний дараа хоёрдугаар сарын 23-наас халдвар хамгааллын дэглэмээ баримтлан олон нийт ажил амьдралаа амжуулна.

Хөл хорио сулруулсан үеэс PCR шинжилгээний бичиг шаардахгүй" хэмээн мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна