Хамтран амьдрагчаа хутгалж хөнөөгөөд, өөрийн амиа егүүтгэжээ

С.Гандэлгэр
Өчигдөр 17 цаг 57 минут

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост 3-р багийн нутагт 50 настай эрэгтэй "О" гэртээ хоолойгоо хэрчүүлсэн байдалтай нас барсан, түүний эхнэр "Б" нь гэртээ боомилсон байдалтай нас барсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус хэрэг "Сауд гоби коэл транс” ХХК-ийн харуулаар ажилладаг Б хамтрагчаа хөнөөгөөд, амиа егүүтгэсэн ноцтой хэрэг гарсан байна. Уг хэрэг энэ сарын 22-нд  гарчээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” компанид харуулаар ажилладаг иргэн Б нь хамтран амьдрагч О-г хутгалж хөнөөгөөд, өөрийгөө боомилж амиа алдсан хорлосон байжээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна