Жорлонгийн ойролцоо үйлдвэрлэсэн пүнтүүзээ хатааж байсан нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

2020 оны 04 сарын 06

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Тайванзул” ХХК-ийн үйлдвэрийн байранд хяналт шалгалт явууллаа.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Шалгалтаар тус үйлдвэрийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулсан, ажилчдыг ажлын хувцасаар бүрэн хангаагүй, хувцас солих өрөө байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гар угаах нөхцөлөөр хангаагүй зөрчил дутагдлууд илэрлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шалан дээр хураасан бөгөөд агуулах байхгүй байна.

Гадна орчин бохир, пүнтүүзийг гадаа талбайд нүхэн жорлонгоос 3-4 метр зайд хатаахаар байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй байна.

Иймд үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 09
103.57.93.232
зочин

хүний иддэг зүйлийг цэврхэн хийж чадахгүй үйлдвэрлэл явуулна гэж юу банйа мөнгө л олж байвал хүн хордох нь хамаагүй л юм байна даа

2020 оны 04 сарын 06
106.102.11.22
Mmm

Zuitei yostoi zavaarsan gazar bnshd ...ereenii hujaanaraas rai deer l bmaar bnshu manaihaan