Улсын арслан М. Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогджээ.
Үүний талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.
П.Сайнзориг: "М.Бадарчийн хариу албан ёсоор ирсэн. Нэгэнт допинг хэрэглэсэн нь батлагдсан учир бид асуудлыг хуулийн хүрээнд ярина.
Арбитрын шүүхэд хандсан юм шиг байна лээ. Үүн дээр бол баяр наадмын тухай хуулиар заасан арга хэмжээг аваад явна. Бид шийдвэр гаргаагүй, ямар шийдвэрийг арбитрт өгснийг мэдэхгүй байна би. Тэр хүний л асуудал. Тэр хүн хариуцлагатай байх ёстой. Бусад тамирчдаа хохироогоод, ард түмнийг хоёр талцуулаад байж болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна