Ч.Болд: Хүн зоддог гарууд урлаг хийхгүй ээ, чадахгүй ч үгүй

Х.Есү
2024/12/17

"Этик" продакшны жүжигчин С.Одбаяр бусдыг доромжилж, зодож байгаа бичлэг цахим орчинд цацагдсан.

Уг асуудал дээр олон нийт төдийгүй урлаг соёлын төлөөллүүд байр сууриа илэрхийлсээр байна. 

Тухайлбал, жүжигчин Ч.Болд өөрийн цахим хуудсандаа "Арай дэндэнэ ээ. Энэ балай бацаануудад хариуцлага тооцох хэрэгтэй. Хүний хүүхдийг гэмтээчихлээ дээ. Ийм гарууд урлаг хийхгүй ээ, чадах ч үгүй. Мэр сэр юмнууд сонсогдоод л байдаг, одоо бүр хэрээс хэтэрлээ. 

Урлагийн мэргэжил эзэмшиж байгаа эрэгтэй, эмэгтэй дүү нар байвал иймэрхүү гаруудад бүү дээрэлхүүлээрэй. Зүгээр олонд дэлгэж, хандах газар нь хандаж байгаарай. Бидний салбар бол хүн чанар, авъяас билгээрээ өрсөлддөг газар шүү" хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.72
    2024/12/18

    Маш зөв урлаг хүнийг хүн чанартай болгон хүмүүжүүлдэг тийм учир жүжигчин хүн хүнлэг энэрэнгүй сэтгэл ёсзүй ёс суртахуунтай бх ёстой Ч.Болдттой санал нэг бна.Баярлалаа.

    Хариулах
  • 176.2.180.241
    2024/12/17

    mash zuv im ergu malnudig zailul

    Хариулах
  • 103.57.95.151
    2024/12/17

    Odoo ene deerelhelt gdg zuil hotsrogdson harinch bvdvvleg hvmvvjilgvi ger oron Muu ork bna daa icheesei

    Хариулах
  • 66.181.161.158
    2024/12/17

    Ч. Болд сайн жүжэгчин

    Хариулах