Нийслэлд хуурамч архи зарагдаж байж болзошгүй байна

Zuv.mn
9 цаг 54 минутын өмнө

Архи үйлдвэрлэх, худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ААН нь үйлдвэрлэсэн архиндаа онцгой албан татварын хуурамч тэмдэгт нааж, хотын захын гэр хорооллын дэлгүүрүүдээр худалдан борлуулж байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас тус ААН-ийн байранд нэгжлэг оруулж, хуурамч татварын тэмдэгтэй архийг хураан, лабораторийн шинжилгээнд өгөн үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Тиймээс нийт иргэдэд хандан, архи, согтууруулах ундаа худалдан авахдаа онцгой албан татварын тэмдэгтийг сайтар шалган эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.158
    5 цагийн өмнө

    Ерөнхийлөгчийн ивгээл дор мэрэгжлийн архичдын улсын зөвлөлгөөнийг төрийн ордонд хийж энэ мэт асуудлыг шийдьеэ.Манай архичдаас энэ өвөл шээстэйгээ барьцалдаж олон нөхөд минь чадрана эрүүлжүүлэхэд орохоор манийгаа авахгүй хөөгөөд гаргана яагаад гэвэл орчноороо нэг франц дүхи үнэртүүлдэг болохоор тэр шүү дээ?Хэрвээ хуурамч архи худалдаанд гарвал маниус нь уугаал чадрана маниусыг үхэхэд архиа уусаар зөвхөн архиндаа үнэнч хайрын дууль байсаар үхэв гэж дүгнэнэ.Ерөн бол архичдын эрх маш их зөрчигдөж байна захын хулгайчууд дээрэлхэнэ зандрана хөөнө тууна биднийг хаа ч нохойн чинээ тоохгүй байгаашт аятайхан танк олоод амьдарч байтал залуу үе хүч түрэн орж ирээд хэмх балбаад тухлана гэцүү байнаа бид дундаасаа их хуралд нэгнээ гаргаяаа

    Хариулах