Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан талаар Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд С.Одонтуяа мэдээллээ.
С.Одонтуяа: "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдсан. Агаарын бохирдлыг урт хугацаанд байхгүй болгох мастер төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байгаа.
Мөн Багануурт хагас коксжсон нүүрсний үйлдвэр байгуулна. 2025 онд эхний 100 мянган тн нүүрс гарна. 2027 онд нийт 800 мянган тонн нүүрс гарахаар байгаа.
Үүнийг "Эрдэнэс Монгол" комданийн санхүүжилтээр шийднэ. Таван толгойн үйлдвэр шаардлага хангахгүй байна гэж үзсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна