Хүн зодож, араатан шиг авирладаг Этик продакшнаас ёсзүй, хуулийн хариуцлага ШААРДАЦГААЯ

С.Гандэлгэр
2024/12/17

Этик продакшны жүжигчин С.Одбаяр гэгч бусдыг хэрцгийгээр зодож буй бичлэг цахим орчинд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд байна. 

Тухайн бичлэгт С.Одбаяр хохирогчийг өвдөг сөгдүүлж суулгаад толгой руу нь цохиж, тохойлдож, элдэв хараалаар харааж, доромжилж байгаа нь тодорхой харагдаж байв.

Уг балмад үйл явдал нь сарын өмнө болсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. 

Бид Этик продакшны жүжигчин Г.Даваазултай холбогдож уг хэргийн талаар тодруулахад "Этик продакшны зүгээс С.Одбаярт хариуцлага тооцож, явуулах болно. Энэ талаар С.Одбаяр өөрөө мэдэгдэл хийнэ" гэв.

Залуу жүжигчид, ажилтнуудаа дээрэлхдэг, зодож, доромжилдог ёс зүйгүй үйлдэл Этик продакшны жүжигчдээс анх удаа гараагүй. Өмнө нь ч кинонд нь туслахаар ажилласан залуучуудтайгаа зүй бусаар харьцдаг, цалинг нь өгдөггүй, цувдайгаар өл залгуулдаг гэхчлэн олон сэрдхийм мэдээлэл цацагдаж байв. Гэвч ёсзүйн болоод хуулийн хариуцлага шаардаж, хүлээлгэж байгаагүйгээс нөхцөл байдал улам дорждож ирснийг сая цацагдсан бичлэг нотлох биз ээ.

 Ер нь урлаг соёлынхны ёс зүйгүй байдал хэрээс хэтэрсэн гэхэд хилсдэхгүй. CU-гийн ажилтныг цохисон Roockie, найз охиндоо гар хүрсэн Сексцагаанбогд, бага насны хүүхдэд хүч хэрэглэсэн шүдэнз Амараа гээд урт жагсаалт гарах биз.

Бусдад үлгэр дуурайлал болж, нийгмийн түүчээ байх ёстой жүжигчид, дуучид энэ мэтээр зүй бус байдал гаргасан бол олон нийт тэдний уран бүтээлээс татгалзах, цаашлаад ёсзүйг шаарддаг байх учиртай юм.   Олон улсад ёс зүйгүй авирласан олны танилуудаас олон нийт нь ч, хамтарч ажилладаг компаниуд нь ч татгалзаж, бойкотолдог. 

Харин манай улсад бол тэднийг улам дэвэргэж хөөргөөд бүр илүү олны танил болгочихсон олон жишээ бий. Тэгвэл мэт урлагийн нэр хүндийг шороотой хутгасан буруу явдалтнуудаас татгалздаг соёлыг бий болгохгүй бол нийгмээрээ улам л хар бараан болж, тэднийг үздэг, дагадаг ирээдүй хойчид маань буруу үлгэр дуурайлал болох вий. Монгол Улс хуультай, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байх зарчмыг нийтээрээ шаардацгаая. 




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.226
    2024/12/18

    Энэ Одбаяр нь нөгөө алдарт Мишээл, Жэрри, Николай нартай хамт СУИС- д шуугиулж явсан юм байгаа биз дээ.

    Хариулах
  • 66.181.187.82
    2024/12/18

    Зодуулсан дарамтлуулсан хүмүүст зөвлөгөө өгье. Одоо та нар яг сайхан боломжоо атгасан байна. Хэзээ нэг өдөр хариугаа авна гэж бодож байсан бол тэр өдөр чинь ирчихсэн байна. Яг энэ мөчөө тултал ашигла. Чи өмнө нь чадлаараа хашгираад ч хэн ч сонсохгүй байсан бол одоо жоохон ёолох төдийд та нарын өмнө барьж аваад чулуугаар цохиод алчих хэмжээний тийм шийдсэн армийг гартаа атгасан байна. Сайн хөөцөлдвөл чи эд нарыг хэн ч биш болгоод өдөр бүр гэрийн чинь хажууд шээс баастайгаа хутгалдаж арчаагаа алдаж явахыг харах боломж байна. Сайхан биш гэж үү? Хохиролоо нилээн том гарга. Орон гэр хурааж хумисан бүхнээс нь салга. Эхнэр хаяна хүүхэд нь жигшинэ. Аав ээж нь зовиураа даахгүй талийна ах дүүс нь нүүр буруулна. андууд нь муу нэр зүүхээс айгаад атгахан амжиргаандаа захирагдаад эд нартай хутгалдахаа болино. Ингээд хэзээ ч дийлдэхгүй юм шиг дарлаж байсан нөхдүүд чинь чамаас амь амжиргаа гуйж шавхайтай улыг чинь нэр төрөөрөө долооно. Энэ боломжийг бүү алд. Новшнуудад хайр энэрэл зохидоггүй юм. Чи хэдий энэрч ивээсэн ч наадуул чинь шингээж чадахгүй. Харин ахиж чамд ийм боломж олдохгүй гэдгийг сана. Өт хорхой шиг бяц дэвс. Үхвэл шарил дээр нь очиж хүндэр. Ор гэр гал голомтыг нь өр төлөөсөөр бүрэн самар. Ард иргэд ч хогийн шаарнуудын зовж шаналж байгааг харж ясны хөлс нь гарч жаргана. Чи олон хүнд амар амгаланг бэлэглэнэ. Тэд чиний нэр төрөөр боовоо хөхүүлсэн бол одоо хувь тавилан амьдралаар нь боовоо хөхүүл.

    Хариулах
  • 24.18.22.87
    2024/12/17

    Энэ малыг өөрийн ингээд цохиод өгөх хүн алга уу найзуудаа. Ямар мэдрэмж авдгийг нь үзүүлээд өгөхөөс......яргачин БАНДИ

    Хариулах
  • 185.13.107.9
    2024/12/17

    Байнга хүн зодолдож, дээрэлхсэн, дарамталсан кино их хийдэг баг хамт олон шүү дээ. Хэтэрхий хар бараан хүнд сэдэвтэй зүйлсийг нийтэд харуулдана нь анхнаасаа ч дургүй байсан.

    Хариулах
  • 202.126.90.153
    2024/12/17

    Этик продакшинг бойкот хийж кинонуудыг нь театр видео сангуудаас арилгах хэрэгтэй. Гөлөгнүүд арай хэтрүүлдэг байжээ. Нийтээрээ бойкот хийгээд ирэхээр буруу юм хийснээ ойлгоно. Тэрнээс утасны цаанаас уучлалт гуйгаад бол ёстой түй май шүү.

    Хариулах
  • 66.181.190.184
    2024/12/17

    Яг үнэн алуурчинг ажлаас нь хал

    Хариулах
  • 202.126.91.173
    2024/12/17

    Хүн мөнүү адгуус юм уу.

    Хариулах
  • 66.181.179.76
    2024/12/17

    яадаг араатан бэ тонил цаашаа

    Хариулах
    • 103.57.95.67
      2024/12/17

      Тэнэг юмыг ажилаас хал хариуцлаг тоот хархаас ой гутаж бна