"Этик" продакшн: Ёс зүйгүй үйлдэл гаргасан жүжигчнийхээ өмнөөс уучлалт хүсч байна

Х.Есү
3 цаг 31 минутын өмнө

Этик продакшны жүжигчин С.Одбаяр бусдыг зодож, дарамталж буй бичлэг цахим орчинд цацагдаж, олны дургүйцжлийг төрүүлээд байна.  

Үүнтэй холбоотойгоор "Этик" продакшнаас мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд, "Ёс зүйгүй үйлдэл гаргасан жүжигчнийхээ өмнөөс уучлалт хүсч байна. Тухайн үйлдэл ажлын бус цагаар болсон хувь хүний асуудал бөгөөд бид продакшнаараа ярилцаж тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон" гэжээ. 

Харин цагдаагийн байгууллагаас тухайн хэргийг бүртгэлд авч шалгаж байна гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна