ЦЕГ: Иргэн ор сураггүй алга болоогүй архины эмчилгээ хийлгэж байгаа

Х.Есү
2023/11/16

Зургаан сарын өмнө цагдаагаас хүүг минь авч яваад одоо болтол уулзаж чадахгүй байна хэмээн ярих нэгэн иргэний талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэгт хамруулахад эмнэлгийн комиссын дүгнэлтээр иргэн Л нь согтуурах, мансуурах донтой гэж дүгнэгдсэн тул тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн.

Иргэн Л нь Зөрчлийн тухай хуулийн 5,2 /танхайрах/, 5,4 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ дүгээр зүйл зэрэг зөрчилд холбогдож 2022 онд 7 удаа, 2023 онд 3 удаа торгуулийн шийтгэл болон шүүхээс 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр архины албадан эмчилгээнд анх удаа хамрагдаж байсан" гэх тайлбар мэдээллийг өглөө. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна