Сураггүй болсон сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй нас барсан байдалтай олджээ

Т.Отгонсувд
2024/02/06

Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т орших Үзүүрийн бууц хэмээх газарт энэ сарын 4-ний 04:00 цагийн орчим тус сумын харъяат, малчин эмэгтэй О гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Уг дуудлагын дагуу 4-ний 18:45 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийнхан, сумын Мэргэжлийн ангийнхан хайж эхэлсэн байна.

Улмаар Орхон голын эрэг дагуу завьтай 50 метр зайд зохион байгуулж, 5-ны өдөр 13.00 цагийн орчим  цогцсыг нь олж, гарган сумын Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгчээ. Талийгаач малчин 56 настай эмэгтэйг сэтгэцийн өөрчлөлттэй байнгын хараа хяналтанд байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна