М.Даваабанди өнөөдөр олимпын эрхийн төлөө барилдана


Токио 2020 /2021/ зуны олимпын наадмын чөлөөт, сонгомол бөхийн эрх олгох Азийн бүсийн тэмцээн Казахстаны Алматы хотноо өнөөдөр сонгомол бөхийн төрлөөр эхэллээ. Тэмцээн 60 кг, 67 кг, 77 кг, 87 кг, 97 кг, 130 кг гэсэн зургаан жинд болох бөгөөд манай улсаас 60 кг-ын жинд Мөнх-Эрдэнийн Даваабанди өрсөлдөнө. Манай бөх эхний тойрогт Тажикистаны бөх Фируз Мирзоражабовтой барилдаж, ялбал БНХАУ-ын Сайлике Велихан, Кувейтийн Мухамад Алажми нарын ялсантай олимпийн эрхийн төлөө барилдана.    

Харин маргааш чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн явагдах бол ням гаригт эрэгтэй бөхчүүд дэвжээнд гарна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна