ЭМЯ: Коронавирусийн 1169 тохиолдол шинээр бүртгэгдэж, ТАВАН хүн нас барлаа


Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт шинжилгээний хариу нь гарсан  15005 хүнээс 1169-ээс нь коронавирусийн халдвар илэрчээ. Эдгээр хүмүүсийн 1168 нь дотоодоос халдвар авсан бол 1 нь халдвартай хүмүүст эмчилгээ хийж байсан эмнэлгийн ажилтан байжээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 25364 болж байна. Эмнэлгээс 486 эдгэрэн гарсан бөгөөд нийт 25364 хүн эдгэрчээ. Халдварын 1169 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 1039, орон нутагт 129 халдвар бүртгэгджээ.

Мөн таван хүн уг өвчний улмаас таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. 
- 71 настай эрэгтэй
- 36 настай эрэгтэй
- 93 настай эмэгтэй
- 83 настай эмэгтэй
- 65 настай эрэгтэй нас коронавирусийн НЭН ХҮНД хэлбэрээр нас барсан байна. 

Нас барсан хүмүүсийн хувьд хууч өвчтэй байсан аж.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна