Гурван сартай хүүхэдтэйгээ 6 давхраас үсэрсэн эмэгтэй амиа алдлаа

2020 оны 05 сарын 29

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “Өргөө” кино театрын ард талд байрлах нэгэн байрнаас 30 орчим насны эмэгтэй зургаан давхраас унажээ. Тухайн эмэгтэй гурав орчим сартай хүүхдээ тэврээд унасныг албаныхан хэлэв. Эмэгтэйг хүүхдийнх нь хамт Гэмтлийн эмнэлэгт хүргэжээ. 

Эмэгтэйн нүд нь хөхөрчихсөн байсан  гэх мэдээлэл байна. Хэрэгт  холбогдуулан хоёр иргэнийг баривчилжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрынхан шалгаж байгаа юм. Зургаан давхраас унасан эмэгтэй газар дээрээ нас барсан бол 3 сартай  хүүхэд нь амьд байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.