ОХУ: Коронавирусийн эсрэг Авифавир нэртэй анхны эмийг бүртгэлээ

2020 оны 05 сарын 31

Хойд хөрш Орос улс коронавирусийн эсрэг анхны Авифавир эмийг бүртгэлжүүлжээ. Олон улсын оюуны өмчийн бус, химийн нэр нь "Фавипиравир"  аж. ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны мэдээлсэнээр тус улсад Авифавир эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлсэн байна. Уг эмийг Япон улсын Авиган эмийн вирусийн үйлчилгээг зогсоох үндсэн үйлдэл дээр суурилж ОХУ-д үйлдвэрлэсэн байна.

Клиник туршилтын үеэр коронавирусийн өвчтэй хүмүүсийг эмчлэхэд өндөр үр нөлөө үзүүлсэн байна. Уг эмийг хэрэглэсэн өвчтөнүүд 4 хоногийн хугацаанд вирусийн үржил зогсож, 3 дахь өдрөөс биеийн халуун хэвийн байдалд орсон байна. Авифавир эмийн талаарх мэдээллийг маргааш /2020.06.01/ Москва цагаар 10:00 цагт онлайн хэвлэлийн хурлаар хийх юм. 

 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 31
202.9.40.139
ЗОЧИН

АУГАА ИХ ОРОС УЛС ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ БАЙСААР ИРСЭН БАЯР ХҮРГЬE .