ЭМЯ: Коронавирусийн 553 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5 хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 553 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 48101 боллоо. Үүний 516 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол хөдөө орон нутгаас 30 тохиолдол бүртгэгдлээ.

1234 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 39564 болсон юм. Мөн 5 хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакциндаа идэвхтэй хамрагдацгаая. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.56
    2021/05/16

    Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, 1, 2 тунгаа хийлгэсэн бол маскаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг уриалж байна.

    Хариулах