Б.Хуягбаатар: Амьдарч буй хороо, дүүргээ “НОГООН”болгохын төлөө хүн бүр хичээцгээе

С.Гандэлгэр
2021/05/15

Мод тарих үндэсний өдрийн хүрээнд өнөөдөр СХД-т “Өрх бүр хашаандаа мод таръя” аяны нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай, тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар: Амьдарч буй хороо, дүүргээ “НОГООН” болгохын төлөө хүн бүр хичээл зүтгэл гаргахыг уриаллаа. Мөн нийт 35 хороонд тус бүр 250 ширхэг тарьц, суулгац хувиарлаж байгаа талаараа мэдээлэл өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна