Кофе шоп, фитнес, бассейн ажиллаж байна


УОК-ын шийдвэрээр тавдугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр болсон. Энэ дагуу өчигдрөөс кофе шоп, бүх төрлийн сургалт, чийрэгжүүлэх төвүүд (фитнес), бассейнуудыг нээсэн бөгөөд өнөөдрөөс жигдрэх аж. Ингэхдээ кофе шоп, чийрэгжүүлэх төв, бассейнууд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувьд буюу 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулна. Харин бүх төрлийн сургалтууд 10 хүртэлх хүнтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

Үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газар, байгууллагууд нь вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон гэрчилгээтэй болон өвчлөөд эдгэсэн тухай эмчийн магадалгаатай хүн ажиллуулах бөгөөд мөн дээрх бичиг баримтыг үндэслэж иргэдэд үйлчилнэ. Коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд вакцины гэрчилгээгээ www.vis.health.gov.mn, www.emongolia.mn сайтаар  нэвтэрч, авах боломжтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна