ОХУ-ын шатахууны экспортын хориг Монголд хамаарахгүй ч иргэд нь эсэргүүцэж байна

Zuv.mn
1 цаг 29 минутын өмнө

Украины нисэгчгүй онгоцууд газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг нь бөмбөгдсөний улмаас ОХУ-ын дотоодод шатахуун хомсдсон билээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, нэг төрлийн шатахуун болон дизелийн түлшний экспортыг бүрэн хориглосон.

ОХУ өмнө нь ийм шийдвэрийг нэг бус удаа гаргаж байсан ч хориг нь “Нөхөрсөг харилцаатай” Киргизстан, Тажикистан, Монгол зэрэг улсуудыг тойрдог байсан юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард төстэй нөхцөл байдал үүсэхэд нөхөрсөг харилцаатай улсуудад хийх нийлүүлэлтээ хэвийн хадгалсан байдаг. Энэ ч адилхан, нөхөрсөг харилцаатай улсууд хоригийн гадна үлдсэн, гэвч ОХУ-ын дотоодод нэлээд хэм ам дагуулж байна.

ОХУ-ын хувьд, Украинтай ойр орших Газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины дайралтад өртсөн. Энэ утгаараа тус бүс нутагт шатахууны хомсдол үүсэх ёстой ч бодлогоор зүүн бүсийн үйлдвэрүүдийнхээ бүтээгдэхүүнийг баруун тийш зөөвөрлөн, тус бүс нутгийг хомсдолд оруулахгүй байх арга хэмжээ авсан. Үүнтэй холбоотойгоор хомсдол ОХУ-ын зүүн хэсэг, Сибирь, тэр дундаа манайхтай ойрхон ОХУ-ын Буриад, Иркутскт хомсдол үүсэж, худалдаанд хязгаарлалт тогтоосон.

Дотоодод нь бодитой хүндрэл үүссэн гэдэг нь Казахстан улс 50,000 тонн шатахуун тусламжаар илгээснээс харагдаж байгаа. Үүнтэй зэрэгцээд шахуу Киргизстан улс нийлүүлэлтээ багасгахгүй байхыг хүссэн нь олон нийтэд нөлөөлж, “Бид Казахстанаас 50,000 тонныг тусламжаар авах хүртлээ дордчихоод яагаад Киргизстанд 250,000 тонныг нийлүүлэх ёстой юм бэ” гэсэн шүүмжлэл гарч ирсэн.  

Улмаар Беларусиас авах шатахууныхаа хэмжээг нэмэгдүүлсний дараа шүүмжлэл нь Киргизстан нь Тажикистан, Монгол болж өргөжсөн. Үнэ өндөр, нэг хүнд 20-40 литрээс илүү худалдахгүй хоригтой байгаа ОХУ-ын Иркутскээр дамжин Монголд орж ирсэн орос жуулчид Монголд шатахуун 20 хувиар хямд, элбэг байгааг гайхаж, “Өөрсдөө хэцүүдчихээд хүнийг бодох ёстой юу” гэх мэтээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

ОХУ найрсаг харилцаатай улсууддаа шатахуун тогтвортой нийлүүлж байгаа нь мэдээж, 100 хувь сайхан сэтгэл биш нь ойлгомжтой. Улс хоорондын тохироо байгаа нь тодорхой. Гэсэн ч олон нийтийн санаа бодол эсрэг байхад хэрхэхийг хэн мэдэх билээ. Хоригийг Киргизстан, Тажикистан, Монголоор өргөжүүлэх, 100 хувь хориглодоггүй юм гэхэд хязгаарлалт хийх магадлал яг одоо урьд өмнөхөөс илүү байна.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.89
    51 минутын өмнө

    Эргүү хүүрнүүд Путин унвал монголд шатахуун байхгүй Украйн дуусна

    Хариулах
  • 66.181.160.66
    11 минутын өмнө

    Оросууд хөрш улсыг муулж зүхэхийн оронд дарангуйлагч өвгөнөөсөө ял асуух хэрэгтэй!!!

    Хариулах