С.Жавхлан: Энэ амьдрах насандаа би дахин хэзээ ч нутагтаа очихгүй

2020 оны 06 сарын 25

УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрийн цахим хуудсаар дамжуулан нутгийнхандаа мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр, "Нутгийнхандаа хандаж нэг үг хэлье. Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой. Дээр нь энэ амьдрах насандаа би дахин хэзээ ч нутагтаа ирэхгүй гэдгээ зарлаж байна. Мөнгөнд хууртдаггүй болсон цагтаа надтай уулзаарай. Баярлалаа.

Миний нутгийн ах дүүс мэнд амгалан, жаргалантай байх болтугай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ Монголоо л хайрлаж яваарай гэж хэлье дээ. Төрсөн ганц ахаасаа уучлалт гуйж байна. Би дахин хэзээ ч нутагтаа ирэхгүй" гэлээ.  

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.