Зуслангийн чиглэлд автобус үйлчилж байна


Амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлийн авто замын хөдөлгөөн эрс нэмэгдээд байна. Нийтийн тээврийн зуслангийн чиглэлийн үйлчилгээг өчигдрөөс эхлүүлсэн юм.

Одоогоор ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”, ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”, ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00- 22:00 цагийн хооронд автобус үйлчилж байна. 

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг өнөөдрөөс Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулахаар  төлөвлөлт хийлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна