“АИЧИ, НАГОЯ 2026”: 3x3 эрэгтэй баг шөвгийн наймд шалгарлаа

Zuv.mn
47 минутын өмнө

“Аичи, Нагоя 2026” Азийн наадмын эрэгтэй 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг Сингапурын багийг 20:16 оноогоор хожиж, шөвгийн наймд шалгарлаа.

Г.Болор-Эрдэнэ, Ч.Тэмүүлэн нар тус бүр зургаа, Г.Балжинням тав, С.Биндэръяа гурван оноо авч багаа хожуулав. 

Манай баг өнөө орой 20.10 /Улаанбаатарын цагаар 19.10/ цагаас Катарын багтай дунд шөвөгт тоглоно.

Манай 3х3 эмэгтэй шигшээ баг энэ тоглолтын өмнө шөвгийн наймд БНХАУ-ын Тайваньтай тоглож 7-12 оноогоор хожигдон тэмцээнээ өндөрлүүлжээ.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна