​Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн С.Ганболдыг бүх насаар нь хорихоор боллоо


Төрсөн охин дүүгээ мөчилж, цогцсыг нь шуудайнд хийж жалганд хаясан С.Ганболдын хэргийг өнөөдөр анхан шатны шүүхэд хэлэлцжээ. Ингээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар буруутгаж, бүх насаар нь хорих ял оноож шийдвэрлэсэн байна. 

Хэргийг сануулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ яваад сураггүй алга болсон охины цогцсыг алга болсноос нь хойш 21 хоногийн дараа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олсон байна. Тухайн дүүргийн оршин суугчаас жалганд байгаа хоёр шуудайнаас муухай үнэр гарч байна хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгч, дуудлагын дагуу шалгахад сураггүй алга болоод байсан 16 настай охины цогцос мөн болохыг тогтоосон байдаг. Харин гэмт хэргийг охины төрсөн ах 18 настай С.Ганболд үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.146
    2021/05/18

    Одоо тэгээд насан туршийн амьдын там эдлэх нь энэ дээ. Ер нь тэгээд цаазнаас илүү тамтай ял юм байна шүү. Хэзээ ч наранд гарна гэсэн найдваргүй хүн хог болно гэдэг ёстой л тамаа эдэлбэл таарсан амьтан болж

    Хариулах
  • 202.126.88.202
    2021/05/18

    Аймаар юмаа, юу хэлэхэв дээ

    Хариулах
  • 66.181.161.65
    2021/05/18

    Xvn xog

    Хариулах
  • 192.82.77.237
    2021/05/18

    Зэвүүн гөлөг вээ? Дүүгээ алдаг

    Хариулах