Азийн хөгжлийн банкнаас 56.4 сая ам.долларын зээл авлаа

2020 оны 07 сарын 02

Монгол Улсын засгийн газар хамтарсан төсөл хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас нийт 56.4 сая ам.доллар бүхий хоёр зээл авчээ. Зээлийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.   

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх” төслийн санхүүжилт болох 30 сая ам.долларын зээлийн гэрээнд Шадар сайд Ө.Энхтүвшин АХБ-ны Павит Рамачандр нар гарын үсэг зурсан байна. П.Рамачандр дараа нь “Коронавируст цар тахлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” төслийн санхүүжилт болох 26.4 сая ам.долларын зээлийн гэрээнд сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хамт гарын үсэг зуржээ. Азийн хөгжлийн банкнаас “Дагуул хотуудад хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах” төслийн хэрэгжилтэд зориулж хоёр сая ам.долларын буцалтгүй тусламж олгосныг ноён П.Рамачандр Ч.Хүрэлбаатар нар мөн энэ үеэр баталгаажуулсан байна.  
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.