Хүүхдийг нь төрүүлж буй найз бүсгүйгээсээ ''ичсэн'' эрийн гутамшигт түүх

2020 оны 07 сарын 27

Аминаасаа амь тасалж, энэ хорвоо дээр нэгэн хүн авчирна гэдэг гэгээнээс гэгээн, ариун үйл билээ. Гэсэн ч хүүхэд төрүүлэх явц тийм ч ариун, гэгээн харагддаггүй. Энд тэндгүй цус нөж, эвгүй үнэр, өвдсөндөө орь дуу тавих эх. Төрж үзсэн эхийн зовлонг гагцxүү төрж үзсэн эх л ойлгомуй. 

Эхнэр нь төрж байхад нөхөр нь төрөх өрөөнд ухаан алдаж унах байдаг л зүйл. Тэрхүү аймшигтай зовлонг тэсэж, өвдөлтийг дааж, үрийн зулай үнэрлүүлсэн ханийгаа мөнхөд хайрлаж явах хэрэгтэйгээ ухаарах эрчүүд байхад ''Чамаас би ичиж байна, жаахан аяархан байгаач'' гэх адгууснаас долоон дор ''эрийн сүг'' ч байх ажээ. 

Ийм нэгэн эрийн сүгийн тухай АНУ-д оршин суудаг 20 настай бүсгүй цахим орчинд хуваалцсаныг орчуулан хүргэж байна. 

Бид нэг жил үерхсэний дараа хүүгээ өлгийдөн авсан юм. Би хүүгээ төрүүлэхдээ өөрөөрөө төрнө хэмээн шийдсэн юм. Үхмээр санагдталаа өвдөж байхад тэр надад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, гараас минь атгахын оронд надаас хэр их ичиж буйгаа бараг 100 удаа чихэнд минь шивнэсэн. 

Би арга ядаад эх баригч эмчийн гараас атгаж өвдөлтөө арайхийн тэсэж байхад тэр ''Түүний гараас барихаа боль, чи түүнд гай болж байна'' гэх зэргээр сэтгэлрүү минь ''ус цацаж'' байсан.
Олон эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх үедээ бөөлжиж, заримдаа хүндрэх тохиолдол ч байдаг. Тэр намайг бөөлжихөд дур гутсандаа огих гэж байгаа мэт царай гаргаж, надад үнэхээр урам хугарсан байдалтай байж суух газраа олохгүй ичиж буй мэт байв. 

Миний хүүхэд төрүүлэх гэж өвдөж буйгаас илүү төрөхийг минь харж зогсоо түүнд хэцүү байх шиг санагдсан. Би мөлхөж, дээш, доошоо харж, өвдөлтөө бага ч болов намдаахын тулд янз бүрийн хөдөлгөөн хийж, байрлалаа сольж байхад тэр ''Чи тэнэг харагдаж байна, одоо боль'' гэж хэлсэн. Яг л би ямар нэг зүйл буруу хийгээд байгаа мэт. Яг л би түүнд ямар нэг өртэй мэт. Уг нь тэр намайг бүх талаараа дэмжиж, хүнд хэцүү үед минь хамт байх ёстой хүн шүү дээ. 

Хар дарсан зүүд мэт өвдөлт болоод үзэн ядалт шингэсэн харцаар цоо ширтүүлэх хугацаа дуусаж, өхөөрдөм хүүтэйгээ уулзлаа. Намайг төрсний дараахан ээж минь намайг асрахаар ирэхэд би түүнд болсон бүх үйл явдлыг яриад уйлж орхисон юм. Ээж минь надад түүнээс салахыг зөвлөж, би ч санал нэгтэйгээр найз залуугаа орхив. Ганц бие ээж байх хэцүү ч бие болоод сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэгч эрийн сүгтэй хамт амьдарч, амьдралынхаа өдөр бүрийг аз жаргалгүй өнгөрөөх түүнээс хэцүү санагдсан. Би түүнээс салаад эрх чөлөөтэй, ''тааваараа'', үнэхээр аз жаргалтай байгаа. Хүүгээ эцэгтэй нь уулзуулахгүй хэмээн шийдсэн. Түүнд аав байх эрх үгүй. хэмээн бичжээ. 

Бүсгүйн түүх цахим орчин маш олон хүнд хүрсэн бөгөөд түүний шийдвэрийг зөвтгөж, сэтгэл санаагаар дэмжих хүмүүс маш их байлаа. Бие эрхтэнд гэмтэл учруулахгүй ч хүний сэтгэл санаанд гэмтэл учруулж байдаг аймшигт хүмүүсээс бид даруй холдох хэрэгтэйг энэ бүсгүйн түүх ухааруулж байна.

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.