Д.Нямхүү: 520 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

2020 оны 07 сарын 30

Эрүүл Мэндийн Яам ээлжит мэдээллээ хийлээ. /2020.07.30/

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Долдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал,

  • Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор хийсэн 3 хүний шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн 33 жолооч,
  • Сэлэнгэд тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ,
  • Найман эмч, эмнэлгийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан,
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд 66 хүн байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж үзвэл, 62 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр, нэг нь хүнд байна

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.