С.Амарсайхан: Халдвар өссөөр байвал ХӨЛ ХОРИО ТАВИХААС өөр аргагүй


"Ковид-19" цар тахалтай тэмцэх хуульд хяналт тавих түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Бид нэмэлтээр ор дэлгэж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц дутагдаж, дотоод нөөц бололцоо шавхагдаж байна. Иймд Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах шаардлага бий. Энэ хуулийг сунгахгүй бол бид элгээрээ хэвтэх эрсдэлтэй.

Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна." гэлээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.169.33.79
    2021/06/22

    Omnoh horio tamar ch ur dun uzuuleegui! Baahan business dampuurch ajilgui humuus nemegdsen. Dahin hol horio togtoovol amia horlohod belen humuus zondoo baina tsaaguur chini.

    Хариулах
  • 150.129.142.89
    2021/06/21

    Hatuu hul horio togtoo!

    Хариулах
  • 64.119.21.63
    2021/06/21

    Өмнө нь хөл хорио тогтоогоод үр дүн гараагүй биздээ өөр арга барилаар ажиллаач зуны дэлгэр цагт агаар салхи нарнаас Д витамин болон дархлаагаа сайжруулах хэрэгтэйшдээ юм л хааж хорино торгоно шийтгэнэ гэхийн

    Хариулах
    • 202.126.90.137
      2021/06/21

      Chinii l tuluu shvv.

  • 192.82.90.176
    2021/06/21

    хааж боож хэрэггүй хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалж байгааг хэн зогсоох юм вээ өвдөхийг тоохгүй байгаа юм биш үү

    Хариулах