МАН-ын УЗ, Бага хурлын гишүүдийн 30 хувийг МАХН-ынхан бүрдүүлнэ


Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН албан ёсоор нэгдсэн билээ. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн 30 хувийг МАХН-ын харьяатай хүмүүс бүрдүүлэхээр тохиролцсоныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэв. 

Тэрээр "Улс төрийн намын түвшинд буюу Удирдах зөвлөл, Бага хурал, намын шат шатны байгууллагуудын гишүүдийн 30 хүртэлх хувийг бүрдүүлэх гэрээ, хэлцэл хийсэн. Энэ хүрээнд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хуралд МАХН-д харьяалагдаж байсан журмын нөхөд нэгдэн орж, хамтдаа үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа. МАХН-ын харьяатай хүмүүсийг намын УЗ, Бага хуралд оруулах ажлыг маргааш болох намын Бага хурлаар шийднэ" гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна