Э.Оюунболдыг "АВАРГА" цолтой барилдаж байгааг бөхчүүд эсэргүүцэн, ам авахгүй байна

С.Гандэлгэр
2021/08/17

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд өчигдөр хоёрын даваагаар завсарласан юм. 

Тэгвэл өнөө өглөө гурвын даваа эхлэх гэтэл бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй байгаа юм.

Э.Оюунболдын хувьд хоёр жилээр хасуулсан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байна.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.225
    2021/08/17

    Оюунболд ямар ч ёсзүйгүй хэлэх ч үг олдохгүй юм.Допингоор авсан цолыг хүчингүйд тооцчихоод байхан ичихгүй цүлхийж улайчихаад улайраад байх юм.

    Хариулах
  • 66.181.161.43
    2021/08/17

    Оюунболд гөлгийн цолыг хураах ёстой энэ хүрэлсүх бараг чадахгүй байх

    Хариулах
  • 64.119.18.98
    2021/08/17

    БӨХЧҮҮДИЙН ЗӨВ. Оюунболдын цолыг хураах ёстой. Ерөнхийлөгч хүрэлсүх яагаад цолыг нь хураахгүй байгаа юм вэ?

    Хариулах
  • 124.158.66.158
    2021/08/17

    Ёо Монгол бөхийн нэр хүнд, бие хааг үнэн гутааж байна даа. Монгол бөх биш сумо шиг л харагдаж байна. Дээр үеийн наадмын зургийг харахад нэг ч гүзээтэй бөх байдаггүй юм байна лээ. Одооны бөхчүүд гэ дандаа өөхчүүд болжээ

    Хариулах
  • 64.119.18.98
    2021/08/17

    Оюунболдын цолыг хураах ёстой. Хууль бол хууль

    Хариулах
  • 203.91.115.49
    2021/08/17

    Энэ нэг хэдэн новшнууд хэрүүл уруулгүй барилдана гэж ерөөсөө байхгүймаа... хөгийн хүүхэн шиг юмнууд...

    Хариулах
    • 202.55.188.41
      2021/08/17

      Yg unen