Байр, машин, малтай 8475 иргэнийг хүнсний талоноос хасчээ

С.Гандэлгэр
2021/08/17

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудастаа “Бид “Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаанд үндэслэж, уг журмын дагуу хүнс, тэжээлийн дэмжлэг олгож байсан. Хүнс, тэжээлийн журамд өөрчлөлт оруулснаар зөвхөн энэ судалгааг үндэслэхгүйгээр төр өөрт байгаа мэдээллийг ашигладаг болсон. Ингэснээр амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогдсон.

Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 8475 иргэнийг хаслаа. Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай, мөн нөхцөлтэй болж байгаа. Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналтаа сайжруулна. Мөн цаашид жилд хоёр удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна” хэмээн бичсэн байна.

Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зөвхөн гэрээт дэлгүүрээр үзүүлдэг байсныг болиулж, нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгох зорилгоор НӨАТ-ын баримт буюу И-баримт хэвлэдэг хүнсний дэлгүүр, зах, бөөний төвүүдэд боломж нээсэн аж. Тиймээс хүнсний дэлгүүр, аж ахуйн нэгж болон зах, бөөний төвд худалдаа эрхлэгчдийг тус үйлчилгээг үзүүлж, энэхүү шинэчлэлийн ажилд хамтран оролцохыг ХНХЯ-наас уриалжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.81.220
    Өчигдөр

    яаж бгаа юм бэ? сонгуульд нам ялагданадаа гэхдээ сонгууль болор жил дахиад бүгдийг сэргээх биздээ

    Хариулах
  • 66.181.181.22
    2021/08/20

    Өмнөх Чинзориг гээд саадын балагийг цэвэрлэж байгаад талархаж байнөө

    Хариулах
  • 66.181.160.53
    2021/08/19

    Тухайн өрхөд ямар нэг эд хөрөнгө,мал бүртгэгдээгүй айл өрх байдаг юмаа?Бүртгэл мэдээллээс нь харвал ядуугийн туйл.Гэтэл амьдрал дээр тийм биш?Тийм болохоор орон нутгийн төрийн байгууллага албан тушаалтнууд л иргэд,өрх гэр бүлээ ямар амьдралтайг нь сайн мэднэ дээ?

    Хариулах
  • 202.21.108.229
    2021/08/17

    Байр машинтай бж ичихгүй хүнсний талонд өлөнтөөд Явж байдаг тэнэг улс юмаа..

    Хариулах