Р.Пүрэвдагва сэргээшийн шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрч уучлал гуйлаа

2020 оны 09 сарын 15

Монгол Улсын Арслан Р.Пүрэвдагва сэргээшийн шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйжээ.

Тодруулбал тэрээр paparazzi.mn сайтад өгсөн ярилцлагадаа  "Би урд шөнө хөдөөнөөс ирээд шинжилгээнийхээ хариутай танилцлаа. Хориотой эмийн жагсаалтад 300 гаруй бодис байдаг. Надаас нэг төрлийн бодис илэрсэн байна. Сүүлийн хоёр гурван жил хоёр хөлөө гэмтээсэн. Барилдаж байгаа хүний хувьд бусад бөхөөсөө нуух хаах юм байсан л даа. Эмчлэх гэж байгаад л мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой.

100 жил болох гэж байгаатай холбоотой холбогдуулаад бөхчүүд бүгд л бэлтгэлээ хийж байгаа. Зуунд нэрээ мөнхлөх торгон мөчийн өмнө ийм зүйл болсонд сэтгэл дундуурхан байна. Би санаатай ийм зүйл хийхгүй. Бөхөд хайртай Монголынхоо ард түмнээс уучлал хүсье" гэсэн хэмээн ярьсан байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.