Тусгаарлалтад байсан иргэдээс хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн 14 хүн ХӨСҮТ-д хүргэгджээ

2020 оны 09 сарын 15

"Dream" зочид буудалд тусгаарлагдаж байсан 20 хүнд хоолны хордолгын шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д хүргэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа.

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Тусгаарлалтад байсан иргэдээс хордлогын шинж тэмдэг илэрсэн нь үнэн. Гэхдээ 20 биш 14 хүн өчигдөр орой ХӨСҮТ-д хүргэгдсэн. Одоогоор шинжилгээний хариу нь гараагүй байгаа. Хариу гарахаар албан ёсоор мэдээлнэ" гэсэн юм.

Сануулахад, тэд өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо ирсэн аж. 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.