Байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжид урамшуулал олгоно

Өчигдөр 09 цаг 40 минут

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдөр болсон ээлжит хуралдаанаар "Энгийн хог хаягдлыг ангилах, хадгалах,  дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгох журмын төсөл”-ийг хэлэлцлээ. 

Дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал болон кредит онооны системээр урамшуулал олгоно.

Ингэснээр хог хаягдлыг бууруулах, дахивар нөөцийг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, экспортлох үйл ажиллагааг дэмжих юм. Мөн байгальд дарж булшлагдаж байгаа энгийн хог хаягдлын хэмжээг багасган орчны бохирдлыг буууруулах, улмаар хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой.

Журмын дагуу бүх төрлийн цаас, хуванцар болон гялгар уут, шилэн лонх, хөнгөн цагаан лааз, хүнсний болон органик хог хаягдал, автомашины дугуй зэрэг дахивар нөөцөд мөнгөн урамшуулал тооцно. Харин бүх төрлийн хар болон өнгөт төмрийн хаягдал орохгүй.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.