ОХУ вакцинд хамрагдсан иргэдийнхээ дунд хонжворт сугалаа зохион байгуулна


ОХУ-ын Засгийн газар иргэдийнхээ вакцинд хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Covid-19-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд хонжвортой сугалаа зохион байгуулахаар болжээ. Хонжворт сугалаанд ОХУ-ын 18-аас дээш насны иргэд хамрагдах ажээ. Нийт 1000 ялагч тодруулж, ялагч тус бүрд 100 мянган рублийн хонжвор олгох аж. 

Сугалаа ирэх есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх байна.

“Гознак” компани тус сугалааг зохион явуулах бөгөөд шагналыг сугалаа болсон өдрөөс хойш зургаан сарын дотор олгох гэнэ. ОХУ-ын иргэд сугалаанд хожсон эсэхээ төрийн үйлчилгээний цахим хуудсаас мэдэх боломжтой байна. 

Эх сурвалж: GOVERNMENT.RU



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна