Амралтын өдрөөр зам тээврийн ослоор дөрвөн хүн амь хохирчээ


Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 20-22-ны өдөр  нийт 1048 мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 671 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 14 хүн гэмтэж, орон нутагт 13 хүн гэмтэж, дөрвөн хүний амь хохирчээ.  Хүүхэд гэмтсэн зургаан осол бүртгэгдсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:       Гэмтсэн хүн: - Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-11 - Жолооч-1 - Зорчигч-3

Ослын хэлбэр: - Гарцгүй-8 - Гарцтай-2 - Хоёр автомашин мөргөлдсөн-4

Орон нутаг: Гэмтсэн хүн: -Зорчигч-6 - Жолооч-10 -Явган зорчигч-1 

Ослын хэлбэр: -Онхолдох -4 -Хоёр автомашин мөргөлдсөн-5 -Мотоцикл-6 -Хөдөлгөөн эхлэхдээ-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 328 зөрчил илрүүлсний нийслэлд 200 орон нутагт 128 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллав.

Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэл хотруу чиглэх тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүсэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

Мөн замын хөдөлгөөнд явганаар оролцохдоо ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөж гарцаар гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байж, гарцаар гарахдаа заавал гараас нь хөтөлж зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна