"Дэлгэр" мөрөнд живсэн эмэгтэйн цогцсыг олжээ


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн “Задгай”-д “Дэлгэр” мөрний эргээр зугаалж явсан хоёр иргэний нэг нь ус руу үсэрч ороод живсэн гэх хэрэг 08.22-ны өдөр болжээ.

Улмаар тус Онцгой байдлын газрын алба хаагчид нэг км зам туулан 18:59 цагт очиход нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн 29 настай эмэгтэй О живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:49 цагт анх осолдсон газраас зүүн тийш 20 метр газраас цогцсыг олж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна