Олимпын наадамд амжилттай оролцсон тамирчдад өнөөдөр одон, медаль гардуулна


Өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Токио-2020 олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч төрийн дээд одон, медаль гардуулна. Тус үйл ажиллагааны дараа 12:30 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамирчдад нэг удаагийн урамшуулал болон орон сууц өгөхөөр товлосон байна.

Тодруулбал, хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон мөнгөн медалийн эзэн болсон Саиед Моллайд нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол тус тус олгоно.

Харин гавьяат тамирчин М.Уранцэцэгт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон гэж өмнө нь мэдээлсэн билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна