О.Пүрэв One Championship-ын анхны тулаандаа хүнд цохилтоор ялжээ


МGL-1 FC-ийн 57 кг жингийн аварга, “Ардын Хүү” хочит Отгонжаргалын Пүрэв "One Championship"-ын анхны тулаанаа хийлээ.

Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг One Championship "Battleground 3" арга хэмжээгээ зохиож байна.

Тус арга хэмжээний эхний тулааныг Bantamweight жинд О.Пүрэв Тайландын “Phuket Top" багийн харьяа Их Британи улсын тамирчин Бэн Ройлтой хийлээ.

Тэрээр тулаан эхлээд удаагүй эхний минутад буюу 48 секундэд дараалсан цохилт оруулж хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна