ОБЕГ: Газар хөдлөлт аюултай хэмжээнд хүрээгүй учраас дуут дохиолол дуугараагүй


Өнгөрсөн шөнө Төв аймгийн  Жаргалант сумын  Баянбулаг багийн ойролцоо  00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Төв аймагт  арав гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. 

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд  хүчтэй мэдрэгджээ. 

Харин нийслэлд газар хөдлөлтийн чичирхийлэл харилцан адилгүй байна. Зарим газарт огт мэдрэгдээгүй бол зарим газарт мэдрэгдсэн. Улаанбаатар хотод зарлах, мэдээлэх 60 ширхэг цамхаг байдаг. Газар хөдлөлт аюулын хэмжээнд хүрээгүй учраас дуут дохиолол  дуугараагүй. Иргэд сандрах хэрэггүй. Тайван байх хэрэгтэй. Аюулын түвшинд хүрсэн тохиолдолд зарлан мэдээлэх дохиолол ажилладаг. 2021 он гарснаас хойш 3.5-аас дээш газар хөдлөлт 262 бүртгэгдсэн" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна