“Нэргүй БААТАР” яруу найргийн наадмын ялагчаар Б.Дэлгэрхишиг тодорлоо

С.Гандэлгэр
2021/09/08

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдрийг угтаж Сонгино хайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Монголын Зохиолчдын эвлэл, дүүргийн Утга зохиолын нэгдлийн “Цалиг онгод” төвтэй хамтран “Нэргүй баатар” яруу найргийн наадмыг өчигдөр амжилттай зохион байгууллаа.

Тус наадам нь 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд 80 гаруй яруу найрагчид оролцсоноос 23 хүн 2 дугаар шатанд шалгарч Улс эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө гал цогтой тэмцэж, хэлмэгдсэн эгэл баатруудын гавьяаг мөнхлөхөөр шүлгүүдээ уншиж өрсөлдлөө.
“НЭРГҮЙ БААТАР” яруу найргийн наадмын Тэргүүн байранд Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Дэлгэрхишиг, дэд байранд Т.Баянсан, гуравдугаар байранд Э.Гантулга, тусгай байранд С.Ууганбаяр, Ц.Отгонбаатар нар шалгарлаа.

Нэр нь түгээгүй ч гавьяа нь мөнхөрсөн, гашуун түүхтэй баатруудынхаа дурсгалыг хүндэтгэж энэхүү наадамд оролцсон нийт оролцогч, яруу найрагчид болон хүндэт шүүгчиддээ зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж амжилт хүслээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна