Н.Батсуурь: Э.Цэндбаатарыг ДАШТ-д явуулах хэрэгтэй. Боксын холбоо шийдвэрээ эргэж харах байх

С.Гандэлгэр
2021/09/13

Энэ сарын 5-нд Монголын боксын холбооны бага хуралдааны дараа "New york" ресторанд МУГТ Э.Цэндбаатарыг И, М нар зодсон нь бичлэгээр ил болоод байгаа юм. Харин Монголын боксын холбооноос Э.Цэндбаатарыг ёсзүйн алдаа гаргасан хэмээн Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргаад байгаа билээ.

Тэгвэл уг асуудалд Монгол Улсын аварга Н.Батсуурь дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Сүлд спорт хорооны тамирчин Э.Цэндбаатарыг миний бие дуудаж уулзсан. Тэр бичлэгийг дуустал үзсэн. 2-3 удаа ухаан алдтал цохиж боож, унагасан байсан. Хүн алах шахсан байсан. Үнэхээр Монгол хүмүүс нэгнээ хайрлах сэтгэлгүй зодсон байсан. Түүнд ганц буруу байгаа. Тэр орой архи уусан нь. Архи уугаагүй бол хэзээ ч тийм орчинд ухаан алдатлаа зодуулахгүй байсан. Э.Цэндбаатарыг Дэлхийн аваргад явуулах хэрэгтэй. Тамирчны карьер цөөхөн жил байгаа. Боксын холбоо шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна" гэжээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна