Баянзүрхийн талцал хуваагдалд цэг тавих Засаг дарга хэн бэ? 

2020 оны 10 сарын 26

Өнгөрөгч долоо хоногт   нийслэлд олонх болсон МАН хотын дарга, НИТХ-ын даргаа  сонгож, ажлаа шуурхайлахаа  илэрхийлсэн.  Мөн хэд хэдэн аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилж батламжилсан юм. Үргэлжлүүлэн дүүргийн Засаг дарга нар, хотын орлогч, газар агентлагийн дарга нарын томилгоо хүлээгдэж байна. 

Дүүргүүдээс Баянзүрх дүүрэг анхаарал татаж байгаа. Учир нь өнгөрсөн 8 жилийн хугацаанд  дүүрэгт АН 1,2 суудлаар илүүрхэж  хагас дутуу  засагласан. Хагас дутуу гэж хэлсний учир нь Баянзүрх дүүрэгт шүүхийн маргаан үргэлжилж, нөхөн сонгууль хүртэл болж, Засаг дарга, Иргэдийн хурлын даргын суудлаа булаацалдан үймсэн. 

Харин энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр  43 суудлаас МАН 23, АН 18, ХҮН 2 суудал авсан. Өөрөөр хэлбэл МАН  дүүрэгтээ олонх болсон нь  удтал үргэлжилсэн засаглалын хямрал, талцал хуваагдалд цэг  тавих нь гэх горьдлого төрүүлээд байна. 

Тэгвэл  Баянзүрх дүүрэг дэх талцал, хуваагдалд цэг тавьж, хөгжлийг урагшлуулж чадах Засаг дарга хэн байх вэ гэдэг анхаарал татаж байна.  Хуулиараа Баянзүрх дүүргийн МАН-ын хороо хуралдаж,  Засаг даргад томилуулах хүнээ санал болгох учиртай. Өдгөө дүүргийн намын хороог УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан  даргалдаг. Тэрээр дүүрэгт ялбал Засаг даргаа өөрийн хүн гэгдэх намын хорооны дэд дарга Б.Галхүүг  зүтгүүлэхээр эртнээс бэлтгэж байсан ч сойж байсан хүн нь өвдөг шороодсоноор жагсаалтаас нэгэнт хасагдсан. Түүнчлэн Нийслэлийн  намын хорооны дарга Д.Сумъяабазар дүүргийн Засаг даргаар заавал төлөөлөгч хүнийг дэвшүүлэхээ нэгэнт илэрхийлсэн нь Б.Галхүүд боломж үлдээгүйг  баталж байна. 

Эх сурвалжаас авсан мэдээллээр дүүргийн Засаг даргад хамгийн өндөр магадлалтай хүмүүсээр НИТХ-ын  төлөөлөгчөөр улиран сонгогдсон Б.Сүхбаатар, НИТХ-ын төлөөлөгчөөр тойргоосоо нэгээр гарч эрчүүдээс хамгийн олон саналаар ялалт байгуулсан   Ү.Оюунзул,  бизнесийн салбараас улстөрд орж нэр  дэвшээд 2-оор  гарч төлөөлөгч болсон  Д.Энхбаяр, БЗД-ийн намын хорооны дарга, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Баярмөнх нарын нэр яригдаж байна. 

Гэхдээ төлөөлөгч Б.Сүхбаатарыг нийслэлийн Засаг даргын орлогчоор очихоор нэгэнт тохироогоо хийсэн гэх мэдээлэл байгаа. Тэр ч байтугай нийслэлийн Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогчоор томилогдохоор тохироогоо хийсэн гэх шуум байгаа  учир дүүргийн Засаг даргыг төдийлөн сонирхохгүй байж мэдэх. 

Харин Ү.Оюунзулын хувьд  эмэгтэй  лидерүүдийн  манлайллыг  үзүүлж чадах шинэ дүр төрх гэгдэж  байгаа. Намд зүтгэсэн цаг хугацаа, ажлын туршлага, удирдах чадвараар эрчүүдээс дутахгүй гэж үнэлэх  хэсэг байна. 

Нөгөө талд  НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнхийн нэр дуулдаж байна. Тэр бол Э.Бат-Амгалангийн хүн. Зодоо цохион, дүүргийн намын хорооны  асуудлыг хурцдуулж явсан  түүхтэй. Хэрэв түүнийг дэвшүүлбэл 18 суудалтай сөрөг хүчин АН-ын зүгээс элдвээр шүүмжлэх, өмнөх  хар бараан түүхийг сөхөх эрсдэлтэй. 

Харин хэний ч таамаглалд байгаагүй нэг хүний нэр гарч ирсэн нь сая төлөөлөгчөөр сонгогдсон  Д.Энхбаяр. Түүнийг  Засаг даргад  томилуулж магадгүй гэх яриаг сонсоод намын гишүүдийн нүд орой дээрээ гарч байгаа гэх. Олон нийтэд төдийлөн танигдаагүй Д.Энхбаярыг нэлээн том нөлөөгөөр түлхэж байгаа гэх. 

 Ямартаа ч   бүрэн эрх нь дуусгавар болж байгаа  ДИТХ  11-р сарын 4-нд хурлаа хуралдуулахаар болж.  Энэ хурал болсны дараа ДИТХ анхдугаар хуралдаанаа  хийж Баянзүрхийн дүүргийн шинэ Засаг даргад  дэвшүүлэх хүний  саналаа  гаргана. 

Дээрх дүр зургаас  дүүргийн Засаг даргаар  Э.Бат-Амгалангийн зүтгүүлсэн хүн ялах уу, Хотын дарга, нийслэлийн намын хорооны даргын шийдвэр голлох уу гэдэг л асуулт урган гарч ирж байна. Олон нийт Баянзүрх дүүргийн  талцал хуваагдалд цэг тавих,  шинэ лидерийг хүлээж буй. 

Т.Хэрлэн 
 

Сэтгэгдэл (6)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 27
202.180.220.172
ИРГЭН

СҮХБААТАР ТӨЛӨӨЛӨГЧ Л ХАМГИЙН САЙН АЖИЛЛАЖ ЧАДАХ ХҮН ШҮҮ.

haha(64.119.18.128)
2020 оны 10 сарын 31

haha estoi shaana bizd. boov suhee

2020 оны 10 сарын 26
66.181.191.25
зочин

Арай энэ бүтэлгүй авгайг тавьж олон эрчүүдийн гэр бүлийг үймүүлэх юм биш байгаа

bat(103.212.119.86)
2020 оны 10 сарын 26

heni gerig uimuulsin

2020 оны 10 сарын 26
23.19.74.164
Зочин

Оюунзул ,эмэгтэй хүн нэг зоригловол юуг ч хийнэ, гэхдээ ажилд нь садаа мундахгүй л байх.\n

2020 оны 10 сарын 26
202.126.88.70
Zochin

3laa herggui humuus bn ene duureg buten 8 jil zovchood onoodor iim humuus tavih gej dee