Дорноговь аймагт хяналтгүй явж байсан БНХАУ-ын таван иргэнийг саатуулжээ


Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт аравдугаар сарын 13-ны өдөр "Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын таван иргэн хорио цээрийн дэглэм сахихгүй, хяналтгүй явж байна" гэх мэдээллийг нэгэн иргэнээс ирүүлжээ.

Мэдээллийн дагуу тус цагдаагийн цагдаагийн газраас шалгалт явуулан иргэдийг саатуулсан байна. Улмаар холбогдох хууль тогтоомжийн дагуу Гадаадын иргэдийн харьяатын газрын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ.

Шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.42
    2021/10/15

    яагаад чөлөөтэй явж болохгүй байгаа юм бол. шоронгоос оргосон юм уу, их ойлгомжгүй юм бичицгээх юмаа, хятад хүн гэхээр муу муухай юм байх даа.

    Хариулах
  • 192.82.86.174
    2021/10/15

    НИЙСЛЭЛДЭЭ ХОЁР ЖИЛЭЭР ӨРГӨМЖИЛДӨГ БЭЛЭЭХЭН ТУРШЛАГА ГАРАА БИЗДЭЭ

    Хариулах
  • 43.242.243.117
    2021/10/15

    Чөлөөтэй сэлгүүцдэг юм байна.

    Хариулах